МЕДОС ХЭЛТКЕЙР ХХК

Бид эрүүл мэндийн салбарт олон улсын болон өөрийн орны чанарын шаардлага хангасан дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эх ба хүүхдийн бүтээгдэхүүнээр салбартаа тэргүүлэн ханган нийлүүлж байна.
WE CARE HUMAN HEALTH

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, чанарыг эрхэмлэн Япон, Солонгос, Латви, Турк, ОХУ, БНХАУ, Тайвань гэх мэт улсуудын Omron Healthcare, Osang Healthcare, Yuwell, Dr.Med, Tonus elast зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон пүүсүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэйгээр хамтран ажиллаж байна.

Эдгээр пүүсүүдийн ISO, FDA, CE чанарын сертификатаар баталгаажсан нийт 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр эмнэлэг, эмийн сан, хэрэглэгчдэд тасралтгүй ханган нийлүүлсээр байна. Бид эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэхээр шинийг эрэлхийлэн тасралтгүй ажиллаж байна.

Манай компани нь 2023.04 сараас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулж байгаа билээ. Үүнд:

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрхэм зорилго
Бид эрүүл мэндийн салбарт олон улсын чанарын шаардлага хангасан, дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг түүчээлэн тасралтгүй ханган нийлүүлнэ
Үнэт зүйлс
Боловсон хүчин, бүтээлч сэтгэхүй, хөгжих орчин
Алсын хараа
Дэлхийн технологийг түрүүнд таниулна