Хүчилтөрөгчийн коктейль гэдэг нь хүчилтөрөгчөөр баяжуулсан ундаа бөгөөд, коктейль хэлбэрт оруулахын тулд лакрицын үндэсний экстракт, хуурай өндөг, сүү зэрэг хүнсний хөөсрүүлэгч хольцыг ашигладаг.
Амралт, сувилал болон зарим эрүүл мэндийн байгууллагууд коктейлийн найрлагыг витамин болон бусад эмийн бодисуудаар баяжуулан хэрэглэх тохиолдол байдаг.
Хүчилтөрөгч нь өөрөө амт үнэргүй тул коктейлийн амт нь түүний найрлагад орсон бодисуудаас шууд хамаардаг. Хүчилтөрөгчийн коктейлийг оксиген эмчилгээний нэг хэлбэр гэж үзэж болох бөгөөд, цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийг нэмэгдүүлдэг тул эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг.